Гацуур модоо хэрхэн чимэглэх вэ?

2020 оны 12 сарын 10

Гацуур модоо хэрхэн чимэглэх вэ?

1. Өндөр чанартай хиймэл гацуур модонд хөрөнгө оруулалт хийх

Дээд зэрэглэлийн материалаар урласан гацуур мод чимэглэлийг бат бөх, найдвартай дэмжиж өгдөг. Өндөр чанартай моднууд нь ерөнхийдөө илүү удаан эдэлгээтэй бөгөөд жил бүрийн ашиглалтыг тэсвэрлэх чадвартай байдаг.

Уламжлалт хийц нь танд хүссэнээрээ давхарлаж чимэглэх төгс суурийг өгдөг тул хэдэн жилийн дараах эдэлгээний  "элэгдэл" үүсгэхгүйн тулд чиг хандлагад тулгуурласан уламжлалт модыг сонгоорой. Гэрлэн чимэглэл ихтэй гацуур мод жил ирэх тусам алдар нэрээрээ өсч, айл өрхүүдийн хамгийн дуртай гацуур мод болжээ.

2. Гацуурны мөчрүүдийг хөвсгөр байдалтайгаар дэлгэ

Мөчрийг хөвсгөрөөр харагдуулах зорилгоор дэлгэх нь гацуураа илүү цатгалан, байгалийн жамаар харагдуулахад тусалдаг. Энэ нь маш их цаг хугацаа шаардсан ажил байж болох ч бидэнд итгээрэй, эцсийн үр дүн нь гайхайлтай байх болно. мөчирийн эгнээ бүрийг тусад нь тусгаарлаж, аль болох их талбайг хамрахаар мөчрөө дэлгэх хэрэгтэй. Цоорхой харагдаж байгаа хэсгийг нөхөхийн тулд эгнээ тус бүр дээр сайтар ажиллах хэрэгтэй. Мөчрөө зөв дэлгэсэн гацуур мод нь чимэглэл багатай ч, тансаг мэт харагддаг гэдгийг санаарай.

3. Эхлээд дизайнаа бодож ол

Чимэглэл сонгохдоо өнгөний хоршил алаглалыг тааруулж чадвал мэргэжлийн өндөр түвшинд урласан мэт харагдана. Чимэглэлээ сонгохоосоо өмнө интернетээс загвар дизайн сонгох нь таны гацуурын өнгө аясыг тодорхойлж, модыг хэрхэн яаж зөв чимэглэх талаар тодорхой ойлголтыг өгдөг. 

4. Чимэглэлээ худалдан авахдаа эхлээд гэрлээс эхэл

Ерөнхий дүрмийн дагуу мэргэжлийн гэрэлтүүлгийн мэргэжилтнүүд гацуур модны 0.4 метр өндөр тутамд 9 метр гэрлийг зөвлөдөг байна. 1.8 метрийн өндөртэй гацуур модны хувьд танд 45 орчим метрийн урттай гэрэл хэрэгтэй болно. Гэхдээ хэдэн ширхэг гэрэл авах эцсийн шийдвэрээ та өөрөө гаргана.

Зул сарын гацуур модыг чимэглэхэд хамгийн түрүүнд хийх ёстой хамгийн чухал зүйл бол эхлээд гэрлээ чимэглэх юм. 

Бусад чимэглэл бөмбөлөг, хэлбэр дүрстэй тоглоом гэх мэт чимэглэл нэмг өлгөсний дараа таны төсөөлөл бодит болно. 

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл