Бидний тухай

Соёолж ХХК нь анх 1992 онд үндэс сууриа тавьж Улаанбаатар хотын 40 мянгат бага тойруу 1-д анхны цэцгийн дэлгүүрээ нээснээр компанийхаа үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2006 оноос хүнсний ногооны үйлдвэрлэл, тасалгааны олон наст болон мандлын нэг наст цэцгийн худалдаа, хөдөө аж ахуйн багаж болон бага дунд оврын тоног төхөөрөмжийн худалдаа, мод бут сөөгний тариалалт худалдаа, бүх төрлийн үр бордоо, ногоон ургамлууд, хүлэмж, хүлэмжний тоног төхөөрөмж, гадна тохижилтын хэрэгсэлүүдийн худалдаа зэрэг ногоон байгууламжын чиглэлээр үйл ажиллагаа явуулж Монгол улсын хөгжил, нийслэлийн хот тохижилт, ногоон байгууламжийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг болон хөгжиж байна.

Манай компани нь “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”, “Шилдэг үйлдвэрлэл” , “Оны шилдэг цэвэр үйлдвэрлэгч”, “Оны шилдэг энтрепренёр” зэрэг цом өргөмжлөлөөр шагнагдсан нь салбартаа тэргүүлэгч компани гэдгээ харуулна.

Бидний эрхэм зорилго:

Хэрэглэгчдээ эрхэмлэн дээдэлж, эрэлт хэрэгцээг нь хангасан шинэ бүтээгдэхүүн, чанартай, соёлтой, хурдтай үйлчилгээг нэвтрүүлж, оюуны болон орчин үеийн техник технологийн ололтод тулгуурласан үйлдвэрлэл эрхэлж, Монгол улсаа цэцэгжүүлэн ногооруулах, эдийн засгийн хөгжил, нийгмийн баялагийг бүтээх үйлсэд бодит хувь нэмрээ оруулах явдал юм.

Бид өөрийн үйл ажиллагаа явуулж буй салбартаа ямагт тэргүүлэх байр суурийг эзлэж бүтээлч, тэмүүлэлтэй хамт олон болох уриатай ажиллаж байна

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл